
ЦЕГ-ын албан ёсны сайтад эрэн сурвалжлагдаж буй 31 этгээдийн нэрийг байршуулжээ.
Уг этгээдүүд дотор олны мэдэх “Думца” буюу Х.Бат-Ирээдүй, Загвар өмсөгч, фитнес модель С.Эрдэнэцогт буюу Ээгий нарын зургийг байршуулжээ.
Тэдний ямар хэрэг үйлдсэн талаарх мэдээлэл харагдахгүй байна.
Тус мэдээлэлд дараах хуулийг хавсаргажээ.
35 дугаар зүйл.Гэмт хэрэг, зөрчлийн тухай мэдээллийг иргэдээс төлбөртэй авах
35.1.Гэмт хэрэг, зөрчил үйлдэхээр бэлтгэж байгаа болон үйлдсэн тухай мэдээллийг гэмт хэрэг, зөрчлийг хянан шалгах эрх бүхий байгууллага иргэдээс төлбөртэй авч болно.
35.2.Гэмт хэрэг, зөрчлийн тухай мэдээллийг төлбөртэй авах ажиллагаанд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.5 дугаар зүйлийг баримтална.
35.3.Гэмт хэрэг, зөрчлийн хэрэг бүртгэл, мөрдөн шалгах эрх бүхий байгууллага, албан тушаалтан мэдээллийн нууцыг чанд хадгалж, шаардлагатай бол мэдээлэгчийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээг авах үүрэгтэй.
Загвар өмсөгч, фитнес модель С.Эрэдэнэцогттой холбоотой мэдээллийг өгөх бол 94945425, Думцатай холбоотой мэдээллийг 94945409 дугаарт хандаж өгөх өж. Эрэн сурвалжлагдаж буй этгээдүүдийн мэдээллийг цагдаагийн https://police.gov.mn/suspect сайтаас харж болно
Эрэн сурвалжлагдаж буй бусад этгээдүүд 








