Японы Ерөнхий сайдын хэлсэн үг олны анхаарлыг татсан үгээр шалгарлаа

Өнгөрсөн ням гарагт Бүгд Найрамдах Чех улс дахь БНХАУ-ын элчин сайдын яамнаас Чехийн Ерөнхийлөгч Петр Павел энэ сарын 27-нд Буддын шашны тэргүүн Дээрхийн Гэгээнтэн XIV Далай ламтай уулзсан явдлыг эрс эсэргүүцэж буйгаа илэрхийлжээ.
Ингэхдээ Чех улсыг БНХАУ-ын “Нэг Хятад” бодлогыг хүндэтгэж, Хятадтай эрүүл бөгөөд тогтвортой харилцаагаа дэмжих явдалдаа үнэнч байж, муу нөлөөг арилгахын тулд шуурхай бөгөөд үр дүнтэй арга хэмжээ авахыг шаарджээ.
Бээжин ямар ч улсын албан тушаалтнууд Далай лам болон Далай ламын ойрын хүрээлэлтэй харилцаа холбоо тогтоох явдлыг хатуу эсэргүүцнэ хэмээн Чехийн тал Төвөдийн тусгаар тогтнолыг дэмжигч салан тусгаарлагчдад буруу мессеж өгөхөө зогсоох хэрэгтэй хэмээн мэдэгджээ.






