Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл байгууллаа

Увс аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадам 7-р сарын 29, 30-ны өдрүүдэд болно. Түүхт 100 жилийн ойдоо зориулж, Увс аймгийн Өндөрхангай сумын уугуул Монгол түмний сэтгэлд хоногшсон олон зуун дууны эзэн БНМАУ-ын Ардын жүжигчин, Гавьяат жүжигчин, дуучин Гомбын Түмэндэмбэрэлийн гэрэлт хөшөөг уугуул нутаг Увс аймгийн зон олны санаачилгаар бүтээжээ.
Хөшөөг Увс аймгийн “Ойрад” хөгжимт жүжгийн театрын өмнөх талбайд байрлуулах бөгөөд хөшөөний нээлт 7-р сарын 27-ны ням гарагийн 09.00 цагт эхэлнэ. Гэрэлт хөшөөг Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, үндэсний бөхийн Даяар дуурсагдах далай даян дархан аварга Жигжидийн Мөнхбатын хөшөөг бүтээсэн уран барималч Ж.Түмэнчулуун тэргүүтэй уран бүтээлчид урлажээ.






