Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл байгууллаа

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, Европын холбооны зөвлөлийн тэргүүн Урсула фон дер Ляйен нарын Шотландад хийсэн уулзалтын үр дүнд талууд худалдааны гэрээ хийжээ. Ерөнхийлөгч Доналд Трампын мэдэгдсэнээр талууд Европын холбооны импортын барааны гаалийн татварыг 15 хувиас багагүй байхаар тохирсон ба Европын холбоо АНУ-д оруулах хөрөнгө оруулалтаа 600 тэрбум ам.доллароор нэмэгдүүлж, АНУ-ын эрчим хүчний салбараас 750 тэрбум ам.долларын бүтээгдэхүүн худалдаж авахаар болсон аж.
Түүнчлэн Европын холбоо АНУ-ын онгоц, онгоцны сэлбэг, хагас дамжуулагчид, эм тариа, химийн бодис, хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүн зэргийн импортын гаалийн татварыг цуцалжээ. Ерөнхийлөгч Д. Трамп, Урсула фон дер Ляйен нар уг гэрээ нь аль аль талдаа ашигтай болсныг онцолжээ.
Ерөнхийлөгч Д. Трамп өнгөрсөн 4-р сард АНУ-тай худалдаа хийдэг бүх улс орнуудын бараа бүтээгдэхүүний импортын гаалийн татварыг нэмэгдүүлж буйгаа мэдэгдэж, улс орнуудад АНУ-тай худалдааны шинэ гэрээ хийх 3 сарын хугацаа өгснөө 8-р сарын 1 хүртэл сунгасан юм. Өнгөрсөн 7 хоногт АНУ Японтой худалдааны гэрээ хийсэн ба Японы тал АНУ-ын Японы импортын автомашинд тогтоосон татварыг 27.5 хувиас 15 хувь болгон бууруулж чадсан ба Токио АНУ-д 550 тэрбум ам.долларын хөрөнгө оруулж, уг хөрөнгө оруулалтаасаа олсон ашгийнхаа 90 хувийг АНУ-д үлдээхээр болсон билээ.






