Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл байгууллаа

“Улаанбаатарын их дуулга 2025” жүдо бөхийн цуврал тэмцээн гурван өдрийн турш болж өндөрлөлөө. Тэмцээний гурав дахь өдөр +100 жинд их дуулгын 2 алт, 1 мөнгө 2 хүрэл медальт Б.Гончигсүрэн IJF-ийн нэр дээрээс барилдсан их дуулгын хүрэл медальт ZOLOTUKHIN-ийг ялж аваргын алтан медаль хүрэв.
Эмэгтэйчүүдийн +78 жинд их дуулгын хүрэл медальт Д.Номинзул БНХАУ-ын тамирчин их дуулгын мөнгө, хүрэл медальт AYIMAN-ийг ялж хүрэл медаль хүртэн Монгол Улсын жудочид “Улаанбаатарын их дуулга 2025”-аас 11 медаль хүртэж хоёрдугаарт эрэмбэлэгдлээ.






