
Японы засгийн газар их дээд сургуулиудынхаа олон улсын түвшинд өрсөлдөх чадварыг дээшлүүлэхээр төлөвлөсөнтэй холбоотойгоор ирэх хичээлийн шинэ жилээс Японы их дээд сургуулиуд, коллежууд болон мэргэжлийн сургуулиуд гадаадаас элсүүлэх оюутнуудынхаа тоог нэмэгдүүлэхээр болжээ.
Хэмжээ, хүчин чадлаас хамаарч Японы их дээд сургуулиуд зөвшөөрөгдсөн тооны гадаад оюутнуудыг элсүүлдэг бөгөөд гадаад оюутнуудын тоогоо хэтрүүлсэн сургуульд улсаас торгууль ноогдуулж, санхүүжилтийг нь танах арга хэмжээ авдаг аж.
Японы Боловсролын яамны зүгээс тавьсан шаардлага нөхцөлүүдийг биелүүлсэн сургуулиуд гадаад оюутнуудынхаа тоог 5 хувиар нэмэгдүүлэх боломжтой бөгөөд 2026 оны 4-р сард эхлэх хичээлийн шинэ жилээс суралцах гадаад оюутнуудын хүсэлтийг хамгийн эртдээ энэ оны сүүл гэхэд авч эхэлнэ гэжээ.
Эх сурвалж: NHK






