Цалинтай ээжийн ₮50,000-ыг ₮500,000 болгох өргөдлийг 54,632 хүн дэмжжээ

Филиппин Улсын Манила хотод Олон улсын биологийн 36 дахь удаагийн олимпиад өчигдөр болж, шилдгүүдээ тодрууллаа.
Дэлхийн 75 орны 300 гаруй сурагч оролцсон энэхүү олимпиадаас манай баг нэг хүрэл медаль, тусгай байрын шагналыг нэг сурагч хүртэв. Тодруулбал, Орчлон сургуулийн 12-р ангийн сурагч А.Амартүвшин хүрэл медаль хүртсэн бол Монгол тэмүүлэл сургуулийн 11 дүгээр ангийн сурагч С.Сансармаа тусгай байрт шалгарч, бусад сурагч нь өндөр онооны гүйцэтгэлтэй оролцжээ.
Энэ удаагийн олимпиад тус бүр гурван цаг үргэлжилж онолын 2 шалгалт, 90 минутын дөрвөн дадлагын ажилтай байсан бөгөөд Микробиологи, Биоанагаахын шинжлэх ухааны дадлагууд шинээр нэмснээрээ онцлог байв.






