
“Улаанбаатарын их дуулга 2025” Жүдо бөхийн цуврал тэмцээн Улаанбаатар хотод болж байна. Нийт 28 орны 236 тамирчин их дуулгын дэвжээнд хүч үзэж байна.
Хоёр өдрийн дараах байдлаар Монгол Улсын Жүдочид 2 алт, 1 мөнгө, 6 хүрэл медаль хүртсэн амжилтаар жагсаалтын хоёрдугаарт эрэмбэлэгдэж байна.
Монгол улсаас дараах жүдочид медаль хүртлээ:
Эмэгтэйчүүдийн -48 кг жинд А.Мишээл хүрэл медаль
Эмэгтэйчүүдийн -52 кг жинд М.Нандин-Эрдэнэ мөнгөн медаль
Эмэгтэйчүүдийн -57 кг жинд Л.Сосорбурам хүрэл медаль
Эмэгтэйчүүдийн -63 кг жинд Б.Ганхайч алтан медаль
Эмэгтэйчүүдийн -70 кг жинд Д.Есүй хүрэл медаль
Эрэгтэйчүүдийн -60 кг жинд Б.Сүхбат хүрэл медаль
Эрэгтэйчүүдийн -66 кг жинд Б.Эрхэмбаяр хүрэл медаль
Эрэгтэйчүүдийн -73 кг жинд О.Уранбаяр алтан медаль, Л.Анхзаяа хүрэл медаль тус тус хүртээд байна.
Маргааш Эрэгтэйчүүдийн -90.-100, +100
Эмэгтэйчүүдийн -78 +78 жингүүдийн хэсгийн барилдаан болон медалийн төлөөх барилдаанууд явагдана.






