
УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нараа өчигдөр цахим хуудастаа тойргоос сонгогдсон гишүүдэд 15 тэрбум төгрөг өгөх гэж байна хэмээн Засгийн газрын эсрэг шүгэл үлээсэн. Өнөөдөр энэ асуудлыг ч УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал, Ч.Номин нар дэмжиж буйыгаа илэрхийлсэн.
Тэгвэл Сангийн сайд Б.Жавхлан “тойргийн мөнгө” гэгдэх 15 тэрбум төгрөгийн асуудалд тайлбар хийлээ.
“2026 оны төсвийн тухайд тойргоос сонгогдсон гишүүдэд 15 тэрбум төгрөгийн эрх мэдэл өгнө гэдэг нь ташаа мэдээлэл.Жил бүр УИХ-ын гишүүд тухайн жилийн төсвийн төсөлд саналаа өгч, төсвийн хуульд нийцүүлж бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтын ажлуудыг тусгуулах эрхтэй байдаг байна.
Гэвч гишүүдээс орж ирдэг санал хэдэн 100 тэрбумаас давж төсвийн зардлыг нэмэгдүүлдэг учраас энэ жил 15 тэрбум төгрөг байна гэдэг дээд хязгаарыг тусгаж өгсөн. Гэхдээ энэ санал бөгөөд эцсийн шийдвэрийг УИХ төсвийн хуулиа баталж гаргадаг учраас гишүүдийн мөнгө гэсэн ташаа ойлголт байхгүй” гэлээ.






