Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл байгууллаа

“Улаанбаатар-2025” жүдо бөхийн Их дуулга тэмцээний эмэгтэйчүүдийн 52 кг-д өсвөрийн ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ М.Нандин-Эрдэнэ аваргын төлөө өрсөлдөхөөр шалгарлаа.
Тэрбээр хагас шигшээд залуучуудын ДАШТ болон Мастерс тэмцээний хошой хүрэл медальт Францын Астрид Гнетог нэмэлт цагт буулгаж авсан юм.
Ингэснээр М.Нандин-Эрдэнэ IJF-ийн цуврал тэмцээнээс анхны медалиа авах нь тодорхой болж байна.
Тэрбээр аваргын төлөө Японы Кокоро Фүжиширотой барилдана гэж Монголын Жүдо бөхийн Холбооноос мэдээллээ.








