
Дэлхийн хамгийн жижиг могой буюу Барбадосын утсан могой 20 жилийн дараа анх удаа үзэгджээ. Устаж үгүй болсон гэгдэж байсан уг могойг өнгөрсөн 3-р сард Барбадос арлын төвөөс модны доор байсан чулуун доороос олжээ.
Нас биед гүйцсэн Барбадосын утсан могой нь уртдаа 10 см-ээс хэтэрдэггүй бөгөөд устаж үгүй болсон 4800 нэрийн ургамал, амьтад болон мөөг зэргийн жагсаалтад багтсан байжээ. Зэрлэг байгалийг хамгаалах re:wild байгууллагын Коннор Блэйдс, Жастин Спрингер нарын эрдэмтэд зэрлэг ан амьтдыг хамгаалах хөтөлбөрийн хүрээнд Барбадос арал дээр жил гаруй эрэл хайгуул хийсний эцэст дэлхийн хамгийн жижиг могойг олжээ.
Барбадосын утсан могой нь анх 1889 онд хүмүүст үзэгдэж байсан ба түүнээс хойш уг могой нь цөөн хэдэн удаа л хүний нүдэнд өртөж байжээ. Утсан могой нь бэлгийн замаар үрждэг ба бусад хэвлээр явагчидтай харьцуулахад эм могой нь нэг л өндөг гаргадаг учраас тоо толгой нь цөөн байдаг аж.






