
Медалийн өнгөн хэсэгт байгаа таван зураас нь Олон улсын оюутны спортын холбоо (FISU)-гийн Универсиад наадамд нэгдэж, эв нэгдэл, амжилт, хамтын хүсэл тэмүүллийн хүчирхэг бэлгэдэл болох гялалзсан од болон нэгдэж буй 5 тивийн төлөөлллийг илтгэж байгаа юм. Медалийн динамик хэлбэр нь хөдөлгөөн, олон талт байдал, хүсэл мөрөөдлөө биелүүлэхийг эрмэлзэж буй залуу үеийнхний хүсэл эрмэлзлийг илэрхийлж буй.
“Рейн-Рур 2025” наадмын 18 спортын 234 төрөл, зай, жинд медаль гардуулах бөгөөд нийтдээ 2,150 багц медалиар баг, тамирчдыг шагнаж буй. Медаль хүртэх тамирчид нь бүгдээрээ дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн тамирчдын шударга тоглолт, сахилга бат, шилдэг амжилтын бэлгэдэл болон үлдэнэ.
Медалийн олон өнцөгт захын хэсэг нь ч гүн гүнзгий бэлгэдлийг агуулсан. Энэ нь Герман Улсын тус бүс нутгийн уул уурхайн өв уламжлалаас сэдэвлэн бүтээгдсэн бөгөөд зохион байгуулагч хотуудыг төлөөлсөн зургаан контуртай юм. Дотор хэсэгт нь Рейн Рурын бүс нутаг шиг дулаахан, зочломтгой байдлыг илэрхийлсэн. Урсаж байгаа юм шиг шугамууд нь уул уурхайн овоолго, Рейн мөрний усан замын ландшафтыг санагдуулдаг бол 18 үзүүртэй титэм нь спортын өндөр амжилт, спортын төрлүүдийг илэрхийлж байна.






