Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл байгууллаа

Нийслэлийн хэмжээнд авто зам шинэчлэх ажлын хүрээнд зарим автозамыг хэсэгчлэн хаана.
Тухайлбал, Тэмээтэй хөшөөний уулзвараас Зайсангийн гүүр хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж, наймдугаар сарын 4-ний 6:00 цагт нээнэ. Мөн Шархадны авто замын засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд Газарчны уулзвараас Цайз 16-гийн уулзвар хүртэлх авто замыг 23:00 цагт хааж, энэ сарын 29-нд нээх юм.
Харин халдвартын эцсийн авто замын засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд Намьянжугийн гудамжнаас зүүн тийш Халдвартын эцэс хүртэлх авто замыг хааж энэ сарын 28-ны 23:00 цагт хааж, энэ сарын 31-нд нээх аж.
Иймд иргэд, жолоочдыг бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг НЗДТГ-аас зөвлөж байна.











