
Үндэсний их баяр наадмын баяр хөөр тасраагүй энэ өдрүүдэд Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд шөвгөрсөн бөхчүүдээс хэнээс нь допинг илрэх бол гэсэн таамаг олон нийтийн сүлжээ, бөх сонирхогчдын дунд янз бүрийн таамаг дэвшүүлдэг жишиг тогтжээ.
Өнөөдөр \2025.7.24\ нд Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос энэ жилийн баяр наадамд дөрөв буюу түүнээс дээш давсан 32 бөхийн шинжилгээнээс хоёр бөхөөс хориотой төрлийн бодис илэрсэн нэг бөхийн шинжилгээний хариу хараахан гараагүй талаар мэдээлэл өгч бөх сонирхогчид дунд нэр нь зарлагдаагүй бөх хэн бэ хэмээн цахим орчинд өөр өөрсдийн таамгаа дэвшүүлсээр байна.
Хамгийн анх Дархан аварга А.Сүхбатаас допингийн төрлийн бодис илэрч байж ээ.
Сүүлийн таван жилд хэн хэнээс допинг илрэв.
2020 онд Улсын баяр наадамд барилдсан Дархан аварга Н.Батсуурь, Улсын Арслан Р.Пүрэвдагва, Аймгийн арслан Ө.Бат-Орших нараас допингийн төрлийн бодис илэрч тухайн үед буруугаа хүлээн зөвшөөрч 11-12 сарын хугацаатай барилдах эрхээ хасуулж байлаа.
Дархан Аварга Н.Батсуурьд тавын даваанд унасан Аймгийн арслан Б.Суманчулуун Улсын начин цол, зургаагийн даваанд унасан Аймгийн Харцага Ц.Мөнхбаяр Улсын Харцага цол, долоогийн даваанд унасан Улсын Харцага Ц.Одбаяр Улсын Заан цол, наймын даваанд унасан Улсын Заан М.Бадарч Улсын Гарди цол.
Улсын Арслан Р.Пүрэвдагвад тавын даваанд унасан Улсын Начин Б.Эрдэнэхүү чимэг нэмэн, Зургаагийн даваанд унасан Улсын Начин Ш.Пүрэвгардид Улсын Харцага цол. Аймгийн арслан Б.Бат-Оршиход тавын даваанд унасан Аймгийн арслан Ц.Сандагдорж Улсын Начин цол, зургаагийн даваанд унасан Улсын Начин Б.Орхонбаяр Улсын Харцага цолыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар тус тус нөхөн олгосон билээ.




2022 оны Ардын хувьсгалын 100,101 жилийн ойн баяр наадамд дөрөв давсан Улсын харцага Т.Бэгзсүрэнгээс хориотой бодис илэрч барилдах эрхээ хоёр жилээр хасуулж байв.


Улсын Гарди М.Бадарчид тавын даваанд унасан Аймгийн арслан Б.Баянмөнх Улсын начин цол, зургаагийн даваанд унасан Улсын Начин Э.Даш Улсын Харцага цол, долоогийн даваанд унасан Улсын Харцага С.Сүхбат Улсын Заан цол, наймын даваанд унасан Улсын аварга О.Хангай чимэг нэмэв, үзүүр түрүүнд өвдөг шороодсон Улсын гарди Ц.Бямба-Отгон Улсын арслан цол тус тус Ерөнхийлөгчийн зарлигаар нөхөн олгосон юм.


2024 оны Улсын баяр наадамд дөрөв давсан Цэргийн арслан Г.Жамбалдорж, Аймгийн арслан Г.Хишигбат нараас допингийн төрлийн хориотой бодис илэрч тэдний барилдах эрхийг гурван жилээр хасаж байв. Өнөө жилийн Үндэсний баяр наадмын өмнө Монголын Үндэсний Допингийн эсрэг байгууллагаас барилдах эрхийг нь гурван жилээр хассан байсныг нэг жил болгон бууруулж нэг жил болгон бууруулсан билээ.
Өв уламжлалаа түгээн дэлгэрүүлж олон түмнээ баясган цэнгүүлэх учиртай Монгол Үндэсний бөхчүүд хориотой төрлийн бодис хэрэглэн өөрийгөө ч , өрөөлийг ч хуурах нь зүйд нийцэхгүй биз ээ.






