Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл байгууллаа

Герман Улсын “Рейн Рур” бүс нутагт болж буй Дэлхийн оюутны спортын зуны XXXII “Универсиад-2025″ наадмаас Түвшинтөрийн ТҮМЭНЖАРГАЛ жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 60 кг-ийн жинд хүрэл медаль хүртсэнээр Монгол Улс тус наадамд медаль авсан орнуудын тоонд багтан орлоо.
Наадамд өнөөдрийн (07 сарын 24-ний өдрийн өглөөний байдлаар) медаль хүртсэн 45 орны дотор Монголын оюутан тамирчдын нэр албан ёсоор бичигдлээ.
Одоогоор медалийн тоогоор АНУ ( 28 алт, 20 мөнгө, 24 хүрэл, нийт 72 медаль), БНХАУ ( 19 +20+5=44),БНСУ ( 14+7+17=38), Япон ( 10+8+15=33), Итали (7+7+15=29) Герман (7+7+10=24) эхний зургаан байрт манлайлж явна.
Дэлхийн оюутны спортын “Универсиад-2025” наадам нь долдугаар сарын 27-нд өндөрлөнө.









