
Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, “Менежмент ба ур чадварын хүрээлэн” ТББ-тай хамтран Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан “Төрийн албаны бүтээмж-чадавхыг бэхжүүлэх” тэргүүлэх бодлого зорилтын хүрээнд Олон улсын менежментийн тогтолцооны ISO9001-2015 стандартын талаарх мэдлэг, ур чадварыг олгож, байгууллагад стандартын зөвлөх үйлчилгээ үзүүлэх, гадаад дотоод туршлага судлах хөтөлбөрт хамруулах чиглэлээр хамтран ажиллах “Хамтын ажиллагааны Санамж бичиг” байгуулж Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Нямдагва “Менежмент ба ур чадварын хүрээлэн” ТББ-ын Захирал Т.Мөнгөнбөгж нар гарын үсэг зурлаа.
Санамж бичгийн хүрээнд дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид болон албан хаагчдад олон улсын менежментийн тогтолцооны стандартын суурь мэдлэг олгож зөвлөх үйлчилгээ үзүүлэх, чадавхжуулах сургалтыг үе шаттай зохион байгуулж хамтран ажиллах юм.











