
Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Нямдагва 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын тэргүүн Феликс Гленкийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтад ИТХ дахь АН-ын бүлгийн дарга М.Энхмаа, ИТХ-ын төлөөлөгч Б.Оргилболд, Б.Оюу-Эрдэнэ, Г.Билгүүн, Г.Болдмаа, ИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Ц.Осорваань нар оролцов.
Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн асуудлаар бие даан шийдвэр гаргаж, орон нутгийн төсвийн ил тод байдлыг ханган, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн биелэлтийг хянан шалгах хуулиар тусгайлан олгосон чиг үүргийн хүрээнд 2026-2028 онд Ханнс Зайделийн сантай
-Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийг чадавхижуулах, хууль эрх зүйн сургалт зохион байгуулах
-Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Бавари муж улсын ижил төстэй чиг үүрэг бүхий байгууллагаас туршлага судлах
-Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагаа болон хууль эрх зүйн орчинг судлах
-Ногоон байгууламж, тохижилт бүтээн байгуулалт
-Хог хаягдлын менежмент
-Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чиглэлээр эмнэлэг хооронд холбож өгөх
-Төрийн албан хаагчдыг туршлага судлуулах талаар хамтран ажиллах санал солилцлоо.











