
Сүхбаатар дүүргийн Улаан загалмайн хорооны чуулган 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хуралдлаа.
Хуралдаанаар
-Сүхбаатар дүүргийн Улаан загалмайн хорооны 2024 онд хийж гүйцэтгэсэн үйл ажиллагааны тайлан, үр дүн, цаашдын зорилтын тухай
-Хорооны тэргүүн, дэд тэргүүн, удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох, бүрэн эрхийг баталгаажуулах гэсэн асуудлуудыг хэлэлцлээ.
Монголын Улаан загалмайн Нийгэмлэгийн дүрэмд заасны дагуу Сүхбаатар дүүргийн Улаан загалмайн хорооны чуулганы хуралдаанаас УЗХорооны тэргүүнээр дүүргийн ИТХ-ын дарга Х.Нямдагвыг, дэд тэргүүнээр дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг нарыг сонгож бүрэн эрхийг нь баталгаажууллаа.
Сүхбаатар дүүргийн Улаан загалмайн хорооны тэргүүн Х.Нямдагва төр, захиргааны байгууллага-Улаан загалмайн хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монголын улаан загалмайн нийгэмлэгийн дүрэм заасан чиг, үүргийг хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийллээ.













