
Энэ сарын 18-нд “Канте” цэнгээний газрын гадна мансуурсан үедээ нэгнээ бүлэглэн зодсон Цэрэнпунцагийн Санжаачойпэл, Эрдэнэбатын Тэмүүлэн, Л.Алтан-Очир нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаад байгаа юм байна. Анхааруулахад эл хэргийг шүүхийн байгууллагаас эцэслэн шийднэ.
Харин яллагдагчаар татаад байгаа зүйл ангийн тухайтад,
20.16 дугаар зүйл. Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах
1.Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эсхүл эд хөрөнгө устгаж, гэмтээж, эсхүл эдгээр үйлдэлд өдөөн турхирч, татан оруулж хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.






