
Холимог тулаанч Г.Чинзориг авто засварын газарт бусдыг онц хэрцгийгээр зодож байгаа бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан.
Түүний уг үйлдлийг шүүхээс “Гэмт хэрэг үйлдсэн гэх хангалттай үндэслэл байгаа” хэмээн 48 цаг баривчлах шийдвэр гаргасан юм. Мөн улмаар хуулийн хугацаа дуусаж дахин 30 хоног сунгасан.
Энэ хэргийн үйл явц ямар байгаа талаар ЦЕГ-аас тодруулахад “Хэргийг шалгах ажил үргэлжилж байгаа” гэлээ. Харин олон нийтийн зүгээс холимог тулаанч Г.Чинзоригийг мөн л мансууруулах бодис хэрэглэсэн байж болзошгүй гэсэн хардлага төрөөд байгаа билээ.
Дээрх хэргээс гадна Г.Чинзориг автозамын зорчих хэсэгт автомашин дээр гарч бие засаж байгаа бичлэг олон нийтийн сүлжээнд /2025.06.27/ цацагдсан. Олон нийтийг үл хүндэтгэсэн, ёс зүйгүй энэ үйлдэлд нь Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авах юм байна.






