
Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн 2025 оны анхдугаар хуралдаан 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр нийслэлийн Онцгой байдлын Ерөнхий газрын хурлын танхимд хуралдаж 4 асуудал хэлэлцлээ.
Анхдугаар хуралдаанд Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Гамшгийн эрсдэлийн бууруулах орон нутгийн зөвлөлийн дарга Х.Нямдагва, Онцгой байдлын хэлтсийн дарга бөгөөд, Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн орлогч дарга, хурандаа Д.Бэхбаяр, Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн нарийн бичгийн дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Ц.Осорваань болон бусад зөвлөлийн гишүүд оролцлоо.
Хуралдаанаар:
-Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн үйл ажиллагааны тухай асуудлыг Онцгой байдлын ерөнхий газрын Эрсдэлийн удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа В.Батсайхан
-Улаанбаатар хотын аюулт үзэгдэл, осол гал түймрийн нөхцөл байдлын тухай асуудлыг Нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга , дэд хурандаа Э.Батбаяр
-Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийн тухай
-Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөө батлах тухай асуудлуудыг дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга бөгөөд , Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн орлогч дарга , хурандаа Д.Бэхбаяр нар танилцуулж хурлаар хэлэлцэн холбогдох шийдвэрүүдийг гаргасан байна.



















