Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл байгууллаа

Urug.mn Герман улсаас Дэлхийн оюутны Универсиад ХХХII наадмыг албан ёсны эрхтэй сурвалжлан хүргэж байна.
Универсиад 2025 наадмын жүдо бөхийн тэмцээн 07 сарын 23-ний өдрийн 09:00 цагт Эссен хотын Мессе цогцолборт эхэллээ.
Монголын оюутны шигшээ багийн тамирчдын эхний өдрийн 5 бөхийн таван жинд манай тамирчид хэрхэн яаж барилдсаныг одоо танилцуулья.
- Тэмцээний эхний барилдааныг 48 кг жинд эмэгтэй тамирчин С.Гүнжинлхам хийж Украины С. Анастасиаг юко үнэлгээгээр хожлоо. Тэрээр 1/16 шигшээд БНХАУ-ын З.Веннад иппоноор хожигдлоо.
- Эмэгтэй 52 кг жинд Д. Сарантуяа нь Унгарын К.Ребенкаг иппон үнэлгээгээр хожиж, удаад нь Бразилийн К.Габриелад юко үнэлгээгээр хожигдов.
- Эмэгтэй 57 кг жинд Ц. Тэгшжаргал нь эхний даваанд Словений П.Нусад иппоноор хожигдлоо.
- Эрэгтэй 60 кг жингийн эхний тойрогт Т.Түмэнжаргал нь гоц мөргөсөн бөгөөд удаад нь Энэтхэгийн бөх Л.Люкуг цэвэр хожиж, дараад нь Узбекстаны бөх И.Анваржоныг вазаригаар хожив. Тэрээр энэ тэмцээний мөнгөн медалийн төлөө хагас шигшээ барилдааны нэмэлт цагт Испаний жүдоч Л.Барросод вазари үнэлгээгээр хожигдон, хүрэл медалийн төлөө Унгарын бөх Н.Давидтай орон нутгийн цагаар өнөөдөр 17:20 цагт барилдана.
- Эрэгтэй 66 кг жинд Т.Төрболд нь эхний тойрогт Киприйн Ч. Петрост иппон үнэлгээ алдаж хожигдсон байна.







