
Urug.mn Герман Улсаас мэдээлж байна
Универсиад Жүдо бөхийн тэмцээн Эссен хотын Мессе аренад болж буй билээ.
Эрэгтэйчүүдийн 60кг-ийн жинд барилдсан Т.Түмэнжаргал хагас шигшээд Испанийн бөх Барросо Лопезтай барилдаж ялагдсанаар Хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо. Тэрбээр орон нутгийн цагаар 17:20-д Унгарын бөхтэй барилдана.
Универсиад 2025 наадмын жүдо бөхийн тэмцээн 07 сарын 23-ний өдрийн 09:00 цагт Эссен хотын Мессе цогцолборт эхэллээ.
Өнөөдөр Эссен хотын татамид:
Эмэгтэй 48 кг жинд С.Гүнжинлхам нь Украины С.Анастасиатай
Эмэгтэй 52 кг жинд Д.Сарантуяа нь Унгарын К.Ребенкитай
Эмэгтэй 57 кг жинд Ц.Тэгшжаргал нь Словений П.Нусатай тус тус барилдаж ялагдлаа.
Эрэгтэй 60 кг жингийн 16/1 шигшээд Т.Түмэнжаргал нь гоц мөргөсөн байна.
Эрэгтэй 66 кг жинд Т.Төрболд нь Киприйн Ч.Петростой тус тус учраа таарч барилдав.






















