Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл байгууллаа

Техас мужийн Бэйтаун хотод Tesla компанийн Cybertruck машинтайгаа осолдож, машинаасаа гарч чадалгүй шатаж, нас барсан эрийн гэр бүлийнхэн Tesla компаниас 1 сая гаруй ам.долларын нөхөн төлбөр нэхэмжилж, шүүхэд өгчээ.
Нас барсан эрийн гэр бүлийнхэн Cybertruck машины хаалга нь цахилгааны доголдол үүссэн үед гараар онгойдоггүй алдаатай хийгдсэн, үүнээс болж хохирогч машинаасаа гарч чадалгүй, машинтайгаа шатсан гэжээ.
Түүнээс гадна шүүхэд илгээсэн гомдолдоо Tesla компани ослын дараа авах арга хэмжээ, аюулгүй байдлын тухай анхааруулга, заавар зөвлөгөө өгөөгүйг онцолжээ.
Tesla компанийн Cybertruck цахилгаан автомашины загвар, засвар үйлчилгээтэй холбоотой гомдол өмнө нь ч олон удаа гарч байсан билээ.






