
АНУ-ын Доналд Трамп НҮБ-ын боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага ЮНЕСКО-гоос гарах ёстой гэсэн шийдвэр гаргажээ.
Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Анна Келлигийн мэдээлснээр Ерөнхийлөгч Д. Трамп ЮНЕСКО бусдыг талцуулсан соёлын болон нийгмийн төслүүдийг дэмждэг хэмээн үзэж байгаа аж. Харин The New York Post сонин Д. Трампын засаг захиргаа ЮНЕСКО-г Палестиныг болон Хятадыг дэмжигч байгууллага гэж үзэж байгаа тухай бичжээ.
Д. Трамп АНУ-ын Ерөнхийлөгчөөр томилогдсоныхоо дараа 2017 оны 10-р сард ЮНЕСКО Израилыг ялгаварлан гадуурхаж байна гэсэн шалтгаанаар тус байгууллагаас АНУ-ыг гаргах шийдвэр гаргаж байсан бол Жо Байден 2021 онд Америкийн төрийн тэргүүнээр томилогдсоныхоо дараа Д. Трампын шийдвэрийг цуцалж, 2023 онд АНУ ЮНЕСКО-д дахин нэгдэхийг мэдэгдсэн юм.
Эх сурвалж: Reuters






