
Олон улсын бартаат замын нэр хүндтэй уралдаан “Silk Way Rally – 2025” долоодугаар сарын 12-оос 22-ны өдрүүдэд зохион байгуулагдсан юм.
Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн Олон Улсын Хэмжээний Мастер П.Мөрөн оролцож 11 хоногийн турш 5,000 км бартаат замыг амжилттай туулж, мотоциклын төрөлд тэргүүлэн, “Цагаан Арслан” цомын эзнээр шалгарлаа.
Монгол Улсын мото спортын олон улсын хэмжээний мастер Пүрэвдоржийн Мөрөн нь 2021 онд уг тэмцээний мото ангилалд анх удаа цом хүртэж байсан бол, 2024 онд хоёрдугаар байрт шалгарч, 2025 онд мотоциклийн ангиллын аварга болж, түүхэн амжилт гаргасан юм.
Silk way Rally тэмцээн нь Дакар раллитай эн зэрэгцэх, дэлхийн хамгийн хүнд, урт, нэр хүндтэй бартаат замын уралдаануудын нэг бөгөөд 2010 оноос хойш жил бүр ОХУ, Монгол, БНХАУ-ын нутаг дэвсгэрт амжилттай зохион байгуулагдаж буй.









