
БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Жэ Мён үер усны гамшгийн үеэр сураггүй алга болсон иргэдийг эрэн хайх, гамшгийн дараах сэргээн босгох ажилд бүх нөөц бололцоогоо ашиглахыг зохих байгууллагуудад үүрэг болгожээ.
Өмнөд Солонгосын зарим бүс нутгаар сүүлийн хэдэн өдрийн турш үргэлжилсэн аадар бороо орсны улмаас 19 хүн амь үрэгдэж, 9 хүн сураггүй алга болоод байгаа юм.
Тус улсын Дотоод хэргийн яамнаас мэдээлснээр гамшгийн улмаас 2549 хүн орон гэрээ орхиход хүрч, 3776 байшин барилгуудыг үерийн ус, үерийн устай орж ирсэн шавар, хог хаягдлаас цэвэрлэх шаардлагатай байгаа аж.

Онцгой байдлын үед авах арга хэмжээг хангалтгүй байгаа гэж дүгнэсэн учраас Ерөнхийлөгч Ли Жэ Мён Ерөнхий сайд болон засгийн газрын гишүүддээ гамшгийн үед авах арга хэмжээний цогц системийг муж тус бүрээр нь төрөлжүүлэн боловсруулахыг даалгахын зэрэгцээ ард иргэдийн амиа алдсан газарт наргиж цэнгэж яваа төрийн албан хаагчдад хатуу арга хэмжээ авахыг үүрэг болгожээ.
Өнгөрсөн долоо хоногт явагдсан санал асуулгаар Ерөнхийлөгч Ли Жэ Мёний рейтинг 64.6 хувиас 62.2 хувь болтлоо буурчээ. 6-р сард Ерөнхийлөгчийн албан тушаалд томилогдсон Ли Жэ Мён улсынхаа аюулгүй байдлыг сайжруулах, сүүлийн жилүүдэд тохиосон гамшгуудын үеэр эрх баригчдын гаргасан алдаануудыг давтахгүй хэмээн амласан юм.




Эх сурвалж: Reuters






