Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл байгууллаа

Засгийн газрын ээлжит хуралдаан хуваарийн дагуу 08:00 цагт эхэлж, дараах асуудлуудыг хэлэлцэх болон танилцаж байна. Үүнд:
- “Хөгжлийн төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, ач холбогдлоор нь эрэмбэлэх арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
- Улсын хэмжээнд хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн салбар дундын уялдааг хангах талаар
- Орон сууцны санхүүжилтийн орчныг боловсронгуй болгох талаар
- Хар тамхи, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодистой тэмцэж буй арга хэмжээний талаар
- Гэдэсний халдварт өвчин, хоолны хордлогын нөхцөл байдлын талаар
- Монгол Улсын Ерөнхий сайд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа, Тавантолгойн уурхайн олборлолт, тээвэрлэлт болон хилийн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай танилцсан талаар






