Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл байгууллаа

20 жил ухаангүй байсан Саудын Арабын ханхүү Алвалид бин Халид бин Талал бин Абдулазиз Аль Сауд өнгөрсөн бямба гарагт таалал төгссөн талаар Саудын Арабын Хант улсын хааны ордноос мэдэгджээ.
Их Британид цэргийн сургуульд сурч байхдаа 2005 онд авто тээврийн осолд орсны улмаас ханхүү Алвалид бин Халид бин Талал бин Абдулазиз Аль Сауд тархиндаа хүнд гэмтэл авчээ. 15 настайгаасаа хойш комад 20 орчим жилийг өнгөрүүлсэн ханхүүг хүмүүс “нойрсож буй ханхүү” хэмээн нэрлэх болсон аж.
Ханхүү Алвалид бин Халид бин Талал бин Абдулазиз Аль Сауд нь ханхүү Халид бин Талал Аль Саудын хүү, Саудын тэрбумтан Аль Валид бин Талал Аль Сауд, гүнж Рима бин Талал нарын ач дүү аж.
Эх сурвалж: timesofindia.indiatimes.com






