
Өнгөрсөн амралтын өдөр болон баяр наадмын өдрүүдэд гарсан хэргүүдийн талаар ЦЕГ-аас мэдээлэл өглөө.
- 2025 оны долоодугаар сарын 10-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан хотод гадаа тоглож байсан 10 болон 13 настай хоёр хүүхдийг хутгалж гэмтээсэн хэрэг гарчээ. Бага насны хүүхдүүдийг хугалж гэмтээсэн гэх 52 настай эрэгтэйг саатуулсан байна.
“НООРОГ”-ТОЙ ХОЛБООТОЙ ХЭРЭГ ХААГДААГҮЙ
2. “Ноорог” медиаг үүсгэн байгуулагч О.Уламсайхан цахим хуудсаараа дамжуулан “манайтай холбоотой хэрэг хаагдсан, техник хэрэгслээ эргүүлэн авсан” хэмээв. Харин эл асуудлын талаар ЦЕГ “Мөрдөн шалгах ажиллагаа үргэлж байгаа. Хэрэг хаагдаагүй” гэв.
Энэхүү мэдэгдлийн хариуд О.Уламсайхан “Заа энэ цагдаагийнхан хоорондоо ер нь учраа олмоор байна! Цагдаагийн байгууллагад ингэж нэр төрдөө халдуулж ханалаа! Одоо ингээд хаагдаж байгаа тэ? Дахиж уулзах шаардлагагүй гээд лавлаж лавлаж гараад бичлэг хийсэн.
1. Энэ цагдаа “Зарим эд зүйлсээ авсан” гэж хэлсэн байна. Бүх эд зүйлээ юу ч үлдээлгүй авсан. Хэрэг хаагдах гээгүй бол бидний юмыг, нотлох баримтыг буцааж өгөхгүй!
2. Прокурор луу хаах хүсэлтээ өгч байна, би өнөөдөр барьж очоод дуусчихна гэж хэлсэн. Хэргийн бүрдэл үүсэх ширхэг баримт, сэтэрхий зүү ч байхгүй! Цагдаагийн байгууллагын ажилтнууд яг ном журмын дагуу тайлбар хэлж болно! Заавал бусад нюнсуудыг тайлбарлах ёстой.
Дунд нь намайг худал мэдээлэл тараасан мэт ойлгогдохоор зүйлсийг ярьж байгаа нь улам уур хүргээд байна. Цагдаагийн байгууллага олон нийттэй харьцах бодлого, журмуудаа сайжруул, олон нийтэд мэдээлэл хийхдээ хүний эрхийг хангах талаар ажилла! Үнэхээр сугын суга байна! Ядаж юм алдаагүй ярьж чаддаг хүмүүсийг төлөөлөгч хийлгэ” гэлээ.
Ц.Цэрэнпунцаг, “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат нарын хүүхдүүдийн хэрэг юу болов
3. УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцаг, “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат нарын хүүхдүүд бусдын биед онц ноцтойгоор халдсан хэрэг гарсан талаар цахим орчинд анх хохирогч гэх залуугийн эгч нь мэдээлсэн билээ.
Энэ хэргийн талаар ЦЕГ-аас тодруулахад “Энэ сарын 18-19-нд шилжих шөнийн 03.30 цагийн Хүүхдийн 100 орчимд бусдад зодуулсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Шалгалтын явцад уг этгээдүүд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эл хэргийг үйлдсэн тогтоогдон шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Хар тамхи, мансууруулах бодитой холбоотой тест авсан. Улс төрчдийн хүүхдүүд гэдэг талаар мэдээлэл өгөх боломжгүй. Шалгаж байна. Мөн хоёр этгээдийг эрэн сурвалжилж байгаа” гэлээ.






