
Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиев ОХУ Азербайжаны хөрш улсын хувиар 2024 оны 12-р сарын 25-нд Azerbaijan Airlines компанийн зорчигч тээврийн онгоцыг санамсаргүй байдлаар буудаж унагасныгаа хүлээн зөвшөөрч, буруутай этгээдүүдэд нь хариуцлага тооцож, амиа алдсан болон хохирсон иргэд, Azerbaijan Airlines компанид зохих нөхөн төлбөр олгоосой гэж хүсэж буйгаа илэрхийлжээ.
И. Алиев Azerbaijan Airlines компанийн зорчигч тээврийн онгоцны осолтой холбоотой асуудал маш тодорхой байгаа ба өнгөрсөн 7 сарын хугацаанд Оросын талаас Бакуд тодорхой хариу өгөөгүй аж. Азербайжаны Ерөнхий прокурор Оросын Мөрдөн байцаах газарт удаа дараа хүсэлт илгээсэн ч “мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа” гэснээс өөр хариу ирээгүй гэжээ.
Түүний хэлснээр Баку олон улсын шүүхэд нэхэмжлэл гаргахаар бэлдэж байгаагаа Оросын талд мэдэгдсэн ба Malaysia Airlines компанийн зорчигч тээврийн онгоцны ослыг шалгах ажиллагаа 10 гаруй жил үргэлжилсэн болохыг онцолж, Баку ч гэсэн шударга ёс тогтохыг хүлээж чадна хэмээн мэдэгджээ.

Бакугаа Грозный чиглэлтэй зорчиж явсан Azerbaijan Airlines компанийн Embraer E190 зорчигч тээврийн онгоц Украины ОХУ-д үзүүлсэн дроны довтолгооны үеэр Казахстаны Актау хотод осолдсон юм. Уг ослын улмаас 38 хүн амь үрэгдэж, Азербайжаны эрх баригчид онгоцыг Оросын пуужингийн систем буудан унагасан хэмээн буруутгаж, Москва буруугаа хүлээхээс татгалзсанаас болж хоёр улсын харилцаа муудаад байгаа билээ.
Эх сурвалж: reuters.com






