
Ноорог.мн сайтад 2025.03.17-ны шөнө хойшлуулшгүй ажиллагаа явуулж ажлын хэрэгсэл, хард, утас гэх мэт зүйлсийг хурааж өглөөний 05:00 цаг хүртэл мэдүүлэг авсан байдаг.
Тэгвэл Цагдаагийн байгууллагад шалгаж байсан хэрэг бүртгэлийн хэргийг хаасан тухай “Ноорог креатив студио” ХХК-ийн захирал О.Уламсайхан цахим хуудсаараа 2025.07.20-ны өдөр мэдээлжээ. Улмаар тэд цагдаагийн байгууллагад үлдсэн байсан нэг ширхэг процессороо авсан байна.
Тэднийг мөрийтэй тоглоом зохион байгуулсан байж болзошгүй гэдэг үндэслэлээр шалгаж буйгаа тухайн үеийн ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр хэлж байлаа. Мөн тухайн үеийн Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл “Цагдаагийн байгууллагаас авсан мэдээллээр шалгаж байгаа хүмүүсийн нэгнийх нь зургаан дансаар нийтдээ 9.3 тэрбум төгрөгийн цахим мөрийтэй тоглоомын гүйлгээ дамжсан байна” хэмээсэн.






