
Баян-Өлгий аймагт байрлах Раашгэмпэллин хийдийн шинэ цогчин дуганы албан ёсны нээлтийн ёслол, номын айлдварын арга хэмжээ өнөөдөр болж байна.
тус арга хэмжээ нь Монголын баруун хязгаар дахь Бурханы шашны соёл, уламжлалыг сэргээн таниулах олон нийтэд хүргэх томоохон үйл явдал болж буй бөгөөд Жадо Ринбүчи, МБШТ Гандантэгчилэн хийдийн хамба лам Г.Жавзандорж тэргүүтэй 21 аймгийн Бурхан шашны тэргүүнүүд сүсэгтэн олон, улс төрийн төлөөллүүд оролцлоо, Энэхүү шинэ хийдийг барьж байгуулахад Голомт банкны ТУЗ-ийн дарга Мөнхцэцэг хөрөнгө оруулж баруун бүсэд Буддын шашныг түгээн дэлгэрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буйд сүсэгтэн олны өмнөөс гүн талархал илэрхийлье.
Энэхүү үйл явдлыг тохиолдуулан Жадо Риннбүчи багшсүсэгтэн олонд зорулан дээдийн номын рашаанаар цэнгэнэ
Алдварын хөтөлбөрт
- Гаадамба Тиглэ- 16″ их авшиг хүртээх
- Лхам сахиусны даган соёрхол
- Лхам сахиусны мэргэний “Шодал гарнаг” хэмээх номын эш лүнг соёрхон айлдана














