
БНХАУ-ын Жэньжэн хотод “FIBA Women’s Asia Cup” энэ өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
Монгол Улсын эмэгтэй шигшээ баг тэмцээний эхний тоглолтоо Тайландын багтай хийж 81:74 харьцаатай хожиж хоёр дахь тоглолтоо Ираны багтай хийж 89:55 харьцаатай хожигдон гурав дахь тоглолтоо Күүкийн арлуудын багтай хийж 82:55 буюу 27 онооны зөрүүтэй ялалт байгуулсан юм.
Тэмцээний хасагдах шатны тоглолт өчигдөр \2025.7.18\ нд болж Монгол Улсын шигшээ баг Казахстаны багийг 78:70 харьцаатай буулгаж авав. Ингэснээр Монгол Улсын эмэгтэй шигшээ баг хагас шигшээ шатанд Ази тивдээ 6-д бичигддэг. Дэлхийн чансааны 39-д эрэмбэлэгддэг Тайваны багтай тоглож 82:92 харьцаатай ялагдал хүлээж хүрэл медалийн төлөө Тайландын багтай тоглохоор болсон билээ.
Тэгвэл хүрэл медалийн төлөөх тоглолтоо Тайландын багтай хийж 73:78 харьцаатай ялагдал хүлээж 4-р байр эзэллээ.






