
Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх “Найрамдлын эрдэнэс” зусланд амарч байсан хүүхдүүд хоолны хордлого авсан талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ.
Тэгвэл \2025.7.19\ ний 09:00 нөхцөл байдлын мэдээллийг хүргэж байна.
Хоолны хордлого авсан гэх хүүхдүүдийг “Бүсийн Оношилгоо Эмчилгээний төв” болон Эрдэнэт сувиллын цогцолборт тус тус эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна.
Аймгийн “Бүсийн Оношилгоо Эмчилгээний төвд” 75 хүүхэд эмчлүүлж буйгаас халдвартын тасагт 34, мэдрэлийн тасагт 26, мэс заслын тасагт 13 өвчтөн хэвтэн эмчлүүлж байна.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй өвчтөнүүдийн биеийн байдлын хувьд хөнгөн 68, хүндэвтэр 7 өвчтөн эмчлүүлж байна.
Эрдэнэт сувиллын цогцолборт 120 хүүхэд эмчлүүлж буй бөгөөд тэдний биеийн байдал тогтвортой байгаа талаар албаныхан мэдээлэв. Сувилалд хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдээс Цус, Биохими лабораторийн шинжилгээ авсан бөгөөд хариу нь 12:00 цагт гарах аж.







