Хятадад залуус том хотуудаас жижиг хот руу нүүх хандлагатай байна

Өрөг.мн Герман улсаас мэдээлж байна
Монголын оюутны волейболын эмэгтэй шигшээ багийн Универсиад 2025 наадмын эхний тоглолт Берлин хотноо 07 сарын 16-нд БНХАУ-ын багтай орон нутгийн цагаар 10:00 цагт “Gross Sporthalle Sportforum” ордон болж байна.
Берлин хотноо маргааш эхлэх усанд сэлэлтийн багийн гишүүд болон ЭСЯ-ны ажилтнууд, тус хотноо амьдарч байгаа Монгол Улсын зарим иргэд волейболын баг тамирчдаа дэмжиж байгаа ажээ.
Хэсгийн 2 дахь тоглолтоо 07 сарын 17-ны өдөр талбайн эзэн Германы багтай “Max Schmeling Hall” спортын ордонд 17:00 цагаас хийх хуваарь гарчээ.
Харин 07 сарын 18-ний өдөр “А” хэсгийн сүүлчийн тоглолтоо Аргентины оюутны шигшээ багтай 11:00 цагаас “Gross Sporthall Sportforum” ордонд хийнэ.









