
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын татварын бодлого, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хямрал зэргээс болж БНХАУ-ын эдийн засгийн өсөлт удааширчээ.
2025 оны 2-р улиралд Хятадын эдийн засаг өмнөх улирлаас агшиж, 5.2 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Энэ оны эхний улиралд тус улсын эдийн засаг 5.4 хувиар өссөн юм.
Хятадын эрх баригчид эдийн засгийг дэмжих бодлогууд хэрэгжүүлж, Вашингтонтой харилцан тогтоосон татваруудаа хойшлуулах гэрээ хийсний ачаар Бээжин эдийн засгийн уналтаас зайлсхийж чадсан юм. Хятадын Статистикийн Үндэсний хороо тус улсын эдийн засаг “дарамтыг шахалтыг тэсвэрлэж, саад бэрхшээлийг үл харгалзан тогтвортой ахиц дэвшил гаргаж чадсан” хэмээн онцолжээ.
Албаны хүмүүсийн мэдээлснээр эдийн засгийн өсөлтийн ачаар тус улсын үйлдвэрлэл 6.4 хувиар нэмэгдэж, 3D принтер, цахилгаан тээврийн хэрэгсэл, үйлдвэрийн машин техник, роботуудын эрэлт нэмэгдсэн аж. Түүнээс гадна эдийн засгийн өсөлт нь тээвэр, санхүү, технологийн салбаруудад эергээр нөлөөлжээ.
Нөгөө талаас өнгөрсөн сард иргэдийн худалдан авалт 4.8 хувьд хүрч, өнгөрсөн 5-р сарын үзүүлэлт болон жилийн өмнөх мөн үеийнхтэй харьцуулахад буурсан үзүүлэлттэй байна. Үл хөдлөх хөрөнгийн салбарынх нь хямрал үргэлжилсээр байгаатай холбоотойгоор Бээжин эдийн засгийн өсөлтөө жилд дунджаар 5 хувьд барих зорилтдоо хүрч чадахгүй байж болзошгүй гэж зарим мэргэжилтнүүд таамаглаж байна.
Эх сурвалж: BBC






