Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл байгууллаа

Үндэсний бөхийн холбооний эмч С.Бөхзоригоос Төв цэнгэлдэх хүрээлэнд зассан зүлгийн талаар тодрууллаа.
– Анх зүлэг засахад бол хэцүү байсан. Доторх резин нь хар өнгөтэй үнэр гардаг байсан. Энэ жилийн хувьд өөр байна. Яагаад вэ гэвэл хар хамер нь ногоон өнгөтэй ямар нэг үнэр байхгүй байна. Алхахад хүртэл мэдэгдэж байна. Энэ зүлгэн дээр ямар нэг байдлаар унахад асуудалгүй юм байна. Бүтэц сайн байгаа болохоор халалт байхгүй юм байна. Наадам зохион байгуулах комисс ч сайн ажиллаж, бөхийн салбар хороо ч сайн ажиллаж. Энэ жил бэртэл, гэмтэл, хамраас цус гоожих ам хатах зэрэг асуудлууд өмнөх жилээс эрс багассан байна.






