
Монгол улсад айлчилж буй Японы эзэн хаан Нарухито, хатан Масако нарыг Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нар өнгөрсөн лхагва гарагт төрийн хүндэтгэлийн зоог барьсан билээ.
Уг хүлээн авалтад хатан Масакогийн өмссөн кимоно олны анхаарлыг татсан байна.
Түүнийг даруухан өнгийн кимоно сонгосныг япончууд хатан Масако уг хүлээн авалтад оролцож буй монголчуудыг тодотгож өгөх, онцлохыг хүссэнтэй холбоотой гэж үзжээ.
Түүнээс гадна кимононы бүсэнд нь зөвхөн Японы эзэн хааны гэр бүлийнхний хэрэглэдэг хээнээс гадна монгол үндэсний хээ угалзыг хатгаж өгсөн байгаа нь хатан Масакогийн монголын ёс уламжлалыг хэрхэн хүндэтгэж буйг илтгэж өгчээ.
Хатан Масакогийн кимононы өнгө хормой руугаа ногоорсон байгаа нь монголын уудам ногоон хээр талыг бэлгэдсэн болов уу хэмээн япончууд таамаглажээ.






