
Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819 Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойн Үндэсний их баяр наадмын зургаан насны хурдан морьдын уралдаан өндөрлөж наадамчин олны шимтэн үзэх дуртай хурдан дааганууд бариандаа орж ирлээ.
Даага насны уралдааны түрүү магнайд: Төв аймгийн Дэлгэрхаан сумын харьяат Ш.Мөнгөншагайн Хээр даага
Аман хүзүүнд: Дундговь аймгийн Луус сумын харьяат Э.Улаанхүүгийн Хул халзан даага
Айргийн гуравт: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат Л.Ганболдын Хүрэн халзан даага
Айргийн дөрөвт: Дорнод Аймгийн Матад сумын харьяат Ц.Хэрлэнгийн Буурал даага
Айргийн тавд: Хөвсгөл аймгийн галт сумын харьяат Н.Нацагдоржийн Хээр даага тус тус хурдалж наадамчин олноо баясгалаа





















