Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл байгууллаа

Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жил, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ой Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаан үргэлжилж байна.
Тавын даваанд,
- Сүхбаатар аймгийн харьяат, Аймгийн арслан Н.Өсөхбаяр Улсын гарьд Б.Гончигдамбаар
- Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын харьяат Аймгийн арслан Ш.Отгонтөгс Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Улсын арслан Э.Оюунболдоор
- Дорнод аймгийн харьяат, аймгийн арслан М.Бэлгүтэй Дорнод аймгийн харьяат, Улсын заан Д.Анараар
- Дорноговь аймгийн харьяат, аймгийн арслан М.Бямбадорж Улсын арслан Ц.Содномдоржоор
- Өвөрхангай аймгийн харьяат, аймгийн хурц арслан О.Наранбаатар Улсын аварга О.Хангайгаар тус тус тав давж, начин цолны болзол хангалаа






