
Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үеэр улс орон даяараа найм хоног амарч байгаа билээ.
Эдгээр өдрүүдэд Нийслэл Улаанбаатар хотын хүн ам эрс багассан бөгөөд Түргэн тусламжийн төвд ирэх дуудлагууд ч мөн түүнийгээ дагаад багассан байна. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Яаралтай Тусламжийн Төвийн Ахлах эмч А.Хулангуагаас тодрууллаа.
Ахлах эмч А.Хулангуа:
Баяр наадмын үеэр хүмүүс өөх тостой хоол идсэнийхээ араас согтууруулах ундаа, хүйтэн шингэн зүйл ууж байгаа учир хоол боловсруулах эрхтний буюу нойр булчирхайн үрэвсэл ходоод, гэдэсний хямрал ихээхэн бүртгэгдэж байна. Иймээс иргэд та бүхэн хоолоо зөв тохируулан идэж өөрийн эрүүл мэндээ хамгаалаарай






