
Италийн уламжлалт ризотто хоолны гол орц болох цардуул ихтэй тусгай цагаан будааг тариалдаг Италийн Феррара мужид фламинго шувууд олноор нүүдэллэн ирсний улмаас ризотто цагаан будааны ургац муудах эрсдэлд оржээ.
Фламингонууд тариалсан будааг бус будаа ургаж буй усан дахь нялцгай биетнүүд, замаг, хорхой шавжийг түүж идэх явцдаа хөлөөрөө будаа тариалсан хөрсийг сэндийчих болжээ.
Үүнтэй холбоотойгоор фермерүүд будааны талбайгаа өдөр шөнөгүй манаж байгаа ба чанга дуу, сигнал гаргадаг гар доорх бүхий л төхөөрөмжүүдийг ашиглан шувуудыг үргээж байгаа аж. Фламингонууд Италийн хамгийн урт гол болох По мөрний Адриатын тэнгис рүү цутгадаг Комаккьо хөндийгөөс нүүдэллэн иржээ.
Эдгээр шувуунууд 2000 онд тухайн үед Испанид ган гачиг нүүрлэсэнтэй холбоотойгоор Комаккьо хөндийд ирж суурьшсан аж.
Мэргэжилтнүүд фламинго шувуудыг үргээхийн тулд фермерүүдийг будааны талбайгаа тойруулж өндөр мод тарих эсвэл хашаалах, будаа тарьсан талбайн усны түвшинг одоо байгаа 30 см-ээс 5-10 см болгон багасгахыг зөвлөжээ.
Эх сурвалж: theguardian.com






