
Монголын Үндэсний Допингийн Эсрэг байгууллагаас додингийн шинжилгээний талаар тодруулга авлаа.
– Үндэсний их баяр наадмын хуулийн дагуу энэ жилээс эхлээд 21 аймаг Нийслэлийн алслагдсан гурван дүүргийн Үндэсний бөхийн барилдаанд шөвгөрсөн бөхчүүдээс шинжилгээ авна. Тэгэхээр нийт 96 тамирчнаас шинжилгээ авна гэсэн үг. Мөн Улсын наадамд шөвгөрсөн 32 бөх 16 харваач нийт 140 шинжилгээ авах байгаа.
Өмнө жилээс Герман улсад байрлалтай допингийн хяналтын лаборторид шинжлүүлж эхэлсэн байгаа. Бид 72 цагийн дотор шинжилгээний хариугаа авахаар тохиролцсон байгаа. Жишээ нь өнөөдөр Цагдаа Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газрын хяналт дор шинжилгээг нь аваад маргааш өглөө Герман улс руу аваад явна хариу нь 48-72 цагт гарна.






