
Аялагчид, амрагчид, наадамчдын анхааралд:
7-р сарын 13-нд нутгийн баруун хагаст, 14-нд нутгийн зүүн хагаст, 15-нд нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай, усархаг аадар бороо орох тул гэнэтийн аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
2025 оны 07-р сарын 13-наас 07-р сарын 17-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
- 13-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр
- 14-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар
- 15-нд зүүн аймгуудын ихэнх нутгаар
- 16-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Халх голын хөндийгөөр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.
13-нд нутгийн баруун хагаст, 14-нд нутгийн зүүн хагаст сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө +4…+9 градус, өдөртөө +18…+23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +16…+21 градус, өдөртөө +29…+34 градус, бусад нутгаар шөнөдөө +10…+15 градус, өдөртөө +23…+28 градус дулаан гэж ЦУОШГ-аас мэдээллээ.






