
Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойн Үндэсний их баяр наадам \2025.7.11\ нд нэгийн даваагаар эхэллээ.
Өнөө жилийн улсын наадамд Дархан аварга Н.Батсуурь тэргүүтэй 512 хүчтэн зодоглож байна. Бөхийн барилдааны нэгийн даваанд Улсын цолтой бөхчүүд учраа бөхөө давсан бол хоёрын даваанд Улсын цолтой 32 бөх өвдөг шороодлоо.
Энэ жилийн Үндэсний баяр наадмын хүчит бөхийн барилдаанд зодоглож буй бөхчүүдээс хамгийн ахмад нь өдгөө 61 нас хүрч буй Улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ бол хамгийн залуу бөхөөр 17 настай залуу бөх Б.Цагаанцоож тодорлоо.
Өнөөдөр гурвын даваагаар хүчит бөхийн барилдаан эхэлж Үндэсний баяр наадмын түрүү бөх тодорно.






