
Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойн Үндэсний их баяр наадмын мэндийг наадамчин зон олон та бүхэндээ өргөн дэвшүүлье.
Жил жилийн улсын баяр наадам өөр өөрийн гэсэн онцлогтой. Баяр наадмын нээлтийн ёслолын үйл ажиллагааны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч шагайн асар болон сур харвааны зурхайгаар зочилдог уламжлалтай. Ингэхдээ сур харвааны зурхайд сум тавьдаг бөгөөд онцолбол энэ жилийнх тун онцгой. Учир хэмээвээс Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Япон улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито, Эрхэм дээд Хатны хамтаар манай улсад албан айлчлал хийж буй.
Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито, Эрхэм дээд Хатны хамтаар шагайн асар болон сурын зурхайгаар зочиллоо.



















