Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл байгууллаа

Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойн Үндэсний их баяр наадмын нээлтэд 2500 гаруй уран бүтээлчид оролцлоо.
Ингээд баяр наадмын нээлтийн үйл ажиллагааны онцлох, наадамчин олны сонирхлыг татсан үзүүлбэрүүдийг хүргэе.
Морин хуурч хөвгүүдийн орчин үеийн хэмнэл
Баяр наадмын нээлтийн үйл ажиллагааны үеэр морин хуурыг тун чадамгай тоглож буй хөвгүүдийн үзүүлбэр наадамчин олны анхаарлыг эрхтгүй татлаа. Тэд “Журай гэлдэн” ая дууг орчин үеийн хэмнэлд оруулан тоглох нь хайр төрөм. Мөн ая дуугаа тоглонгоо бүжигчдийг даган хөдөлж байгаа нь нүднээ тод туслаа.
Наадмын нээлтийн үеэр төгөлдөр хуурын аяз эгшиглэсэн нь наадамчин олныг “цочоолоо”
Урлагийн Гавьяат зүтгэлтэн Б.Чинбатын төгөлдөр хуураа тоглонгоо өөрөө жолоодож үзүүлбэр тун чадамгай байв.
Харин наадмын нээлтийн үеэр морин хуурын аялгуу түмнийг огшоож, хийл сонгодог хөгжмийн аяз дотогшоо чимээлэх бодролыг төрүүлэв.













