Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл байгууллаа

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд буюу долоодугаар сарын 12-17-ны өдрийг дуустал нийслэлийн найман дүүргийн 22 хорооны өрхийн эмнэлэг ажиллана гэж Нийслэлийн Эрүүл Мэндийн Газраас мэдээллээ. Тодруулбал эдгээр өдрүүдэд өрхийн эмнэлгүүд 10:00-15:00 цаг хүртэл ажиллах хуваарьтай байна. Хэрвээ бага насны хүүхэд эсвэл өндөр настай иргэдэд улаанбурхан өвчний шинж тэмдэг ажиглагдвал ажиллаж байгаа эмнэлгүүдээс хамгийн ойр эмнэлэгт хандах боломжтойг сануулж байна.







