TDB

С.Ганбямбад дэслэгч генерал цол хүртээлээ

Нийтэлсэн: П Баянбилэг
2025.07.10 18:18

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал Сүнрэвийн Ганбямбад дэслэгч генерал цол хүртээлээ.

Хошууч генерал цолыг:
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх, бригадын генерал Дашцэдэнгийн Баасандамба,
  • Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Давагдоржийн Ганхуяг,
Бригадын генерал цолыг:
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Бямбажавын Нандинболор,
  • Зэвсэгт хүчний Кибер аюулгүй байдлын цэргийн командлагч, хурандаа Жамбалын Молорболд,
  • Онцгой байдлын ерөнхий газрын Тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, хурандаа Цогтбаатарын Ганзориг,
  • Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд Стратеги, бодлого, инновац, хөгжлийн албаны дарга, цагдаагийн хурандаа Одоохүүгийн Ганбат,
  • Зэвсэгт хүчний Жанжин штабын Материал, техникийн газрын дарга, хурандаа Баянгийн Түвшинтөр нарт хүртээлээ.

thumbs-up 0
thumbs-down 1
love 0
haha 0
wow 0
sad 0
angry 0
mongolian-flag 0

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн, ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг бид устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Urug.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл оруулах